Хөвсгөл болон Түнхэн аймгийн хурлын байгууллагууд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 17:56:18

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ОХУ-ын Түнхэн аймгийн хурлын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нар ирэх сарын сүүлээр Түнхэн аймагт очиж “Хурлын байгууллагын үр нөлөөг дээшлүүлэхэд хоёр байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулж харилцан туршлага солилцож хамтран ажиллах гэнэ.

 Түнхэн аймаг хурлын 18 төлөөлөгчтэй. аймгийнхаа хөгжлийн бодлогыг хурлаараа хэлэлцэж бодлогын томоохон бичиг баримтыг гаргадаг ажээ.

Б.Гантуяа

 

Related news