Сумдын ойн менежментийн төлөвлөгөөг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:50:51

Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 22 сум, 1 тосгоны ойн менежментийн төлөвлөгөөг баталлаа.

Ойн менежментийн төлөвлөгөөг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар жил бүр хэрэгжүүлэхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах, сумын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгажээ. 

Мөн мод, модон материалын эрэлт нийлүүлэлтийн оновчтой арга хэмжээ авах, хууль зүйн хариуцлагыг чангатгах, иргэдийн оролцоог урамшуулах зэрэг арга механизмыг хэрэглэх замаар хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоохоор тусгажээ. Түүнчлэн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2020 онд 8,3 хувьд, ойн түймрийн дундаж талбайг 2020 онд 30 хувь, ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийн тархалтын голомтыг 2020 онд 60 хувь хүртэл бууруулах, байгалийн аясаар сэргэн ургасан болон таримал ойг 2020 онд 310.0 мянган га, модон түүхий эдийн ашиглалтын түвшинг 80 хувьд хүргэж, иргэдийн мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах, ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Б.Гантуяа

 

Related news