Монголчууд бондын зах зээлд дахин гарахаар зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-19 16:18:34

ЛОНДОН. /ft/. Монгол Улс олон улсын бондын зах зээлд анх гарснаасаа хойш гурван жилийн дараа дахин гарахаар зорьж байна.

Далайд гарцгүй, уул уурхайд суурилсан эдийн засагтай Монгол ирэх долоо хоногт зохион байгуулах хөрөнгө оруулагчдын уулзалтад Өрнөдийн хэд хэдэн банкийг урьжээ.

Хамгийн сүүлд 2012 онд Монгол Улс долларын “Чингис бонд” гаргаж, 1.5 тэрбум доллар босгосон. Тухайн үед бондын өгөөж Испанийхаас доогуур байсан. Харин одоо бондын өгөөж 8.64 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сард бондын өгөөж 4.5 хувь байжээ.

Уул уурхайн орлого нь ДНБ-ийнх нь 50 орчим хувийг бүрдүүлдэг Монголын хувьд хүндхэн нөлөөлсөн АНУ-ын долларын ханшийн өсөлт, эдийн засгийн удаан өсөлт, түүхий эдийн ханшийн уналттай холбоотойгоор хөгжиж буй зах зээлийг чиглэсэн хандлага сүүлийн 12 сарын хугацаанд эрчимтэй газар авч байна.

Өнгөрсөн жил хөгжиж буй орнуудын зээлийн хэмжээ өссөн бөгөөд бонд гаргахад хөрөнгө оруулагчдыг татах ажил багагүй саадтай тулгарч байна.

Д.Нямтулга

 

 

Related news