"Дээлтэй монгол" өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 16:47:55

Булган аймгийн цэцэрлэгүүд жилдээ нэг удаа “Дээлтэй Монгол” өдрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.

Булган сумын улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн багачуудын дунд "Би монгол хүүхэд-2016" өдөрлөг боллоо. Тус цэцэрлэгийн бүх багачууд  эцэг, эхчүүддээ зориулан ардын уламжлалт зан үйл, үндэсний хувцасны загваруудыг үзүүллээ. Цагаан сарын өмнө болон дараа энэ төрлийн үйл ажиллагаа болдог бөгөөд тун удахгүй Булган сумын 7 – р цэцэрлэг энэ өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

П.Батням

 

Related news