Багш нарыг шалгаруулалтгүй авч байна гэх шүүмжлэл ирэх болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 14:51:45

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар, хууль тогтоомж сурталчлах, хэрэгжилтэнд нь хяналт тавих ажлыг эрчимжүүлж байна.

Мэргэжлий хяналтын улсын байцаагч Х.Зауре сургууль, цэцэрлэгийн багш нарыг томилох ажиллагаанд багагүй зөрчил илрээд байгаа тухай дурдав. Түүний хэлж байгаагаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хууль тогтоомжийн заалтыг зөрчин зөвхөн дарга нарын заасан мэргэжилтэй, мэргэжилгүй хүмүүсийг зохих шалгаруулалтгүйгээр багш, хүмүүжүүлэгчээр томилдог болсоноор өргөдөл гомдол их ирэх болжээ. Энэ нь хууль тогтоомж төдийгүй хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг мөн, иймэрхүү явдлыг таслан зогсоохыг иргэд шаардаж байна.     

  Ш.Айзаря

Related news