Суутган төлөгч 260 гаруй аж ахуйн нэгж, нэг иргэн бүртгэлд хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 20:49:50

Нэмүү өртгийн тухай шинэ хуулийг Баян-Өлгий аймагт өргөн сурталчилж байна.

Аймгийн татварын хэлтсийн мэргэжилтэн Х.Берболат энэ тухай мэдээлэхдээ, Хуулийн дагуу суутган төлөгч 260 гаруй аж ахуйн нэгж, нэг иргэн бүртгэлд хамрагдлаа. Аж ахуйн нэгжүүд цахим сүлжээгээр орж ирээд байна. Ингэхлээр хувь хүмүүс эхлээд анкет, зурагтайгаар биеэрээ татварын албанд ирж бүртгүүлэх ёстой гэдгийг эс мартвал зохино. Иргэдэд ашигтай. Хүн бүр татвар төлөгч байдаг тул хүн болгон бүртгэлд хамрагдах, худалдсан, худалдаад авсан зүйлийнхээ төлөө баримт, тасалбар олгох, нэхээд авч занших хэрэгтэй. Энэ харилцаанд орохоор интернет, кассын машин зэрэг хэрэгслийг боломжоо ашиглан иргэд өөрсдөө болон хамтран авч ашиглах нь зүйтэй. Бөөний худалдаа наймаа эрхлэгчдийн нэгэн адил мал, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг малчид, ченж нар хүртэл уг харилцаанд зайлшгүй хамрагдах болно. Дашрамд нь хэлэхэд эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжих хугацаа хоёрдугаар сарын арван тавныг хүртэл сунгагдсаныг иргэдэд дахин сануулж байна" гэв.

Ш.Айзаря

 

Related news