Дэлхийн хүнсний хөтөлбөр Донбасс дахь ажиллагаагаа сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-26 10:49:53

НҮБ. /TASS/. Мөргөлдөөний улмаас хүнд байдалд байгаа Украины зүүн нутгийн 260 мянга гаруй иргэнд хүнс нийлүүлэх яаралтай ажиллагааг зургадугаар сар хүртэл сунгалаа гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр өчигдөр мэдэгдсэн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдээлэв.

НҮБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа таван сая орчим хүн Украины зүүн нутагт байна. Тэдний 3.2 сая орчим нь НҮБ болон түүний түншүүдээс тусламж авчээ.

Украины зүүн нутагт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш 9100 хүн амиа алдаж, 20700 хүн шархадсан байна гэж НҮБ мэдэгджээ. Харин дотооддоо орон гэргүй болсон хүмүүсийн тоо 1.1 сая байна.

Д.Нямтулга

 

 

Related news