Хүйтний улмаас мал хээл хаяж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 12:47:44

Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Цэнгэл, Толбо сумуудад өвөлжилтийн байдал хүнд байна.

Аймгийн хэмжээгээр он гарсаар 1600 гаруй толгой мал хорогдсон нь харьцангуй бага хэмжээтэй боловч сүүлийн өдрүүдэд нэмэгдсээр байна. Амйгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрынхан Баяннуур, Алтанцөгцөд ажиллаад иржээ. Эдгээр сумдад цас, хүйтний улмаас гүү, ямаа хээл хаяж эхэлсэн байна. 

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгар, Цэнгэл, Улаанхус, Сагсай сумдын малчдын зарим нь өвөлжөө нь мал бэлчих боломжгүй болсны улмаас Даян нуур дахь хаваржаа руугаа нүүсэн ч багагүй зовлон туулж байж хүрчээ. Гэтэл тэнд цас ихтэй тул байдал амаргүй байгаа. Тэндхийн дамжин өнгөрөх цэгүүдэд өвс хүргэх зэргээр улсын зүгээс дэмжих арга хэмжээ авч байгаа. Малчид түр зуур ч гэсэн азнаж Цагаан сарын баярын дараа л нүүдэл хийх, нүүхдээ туранхай малаа өвөлжөөндөө үлдээх юм уу унаагаар хүргэх, жирэмсэн эхчүүд болон өвчтэй хүмүүсээ онцгой анхааран халамж тавихыг зөвлөж байна гэж ярилаа. 

Ш.Айзаря

 

Related news