Энэ жил ОХУ Иранаас бусад оронд зээл олгохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-28 15:24:13

ТЕГЕРАН. /IRNA/. ОХУ бусад оронд дахин зээл олгохгүй гэж тус улсын Сангийн дэд сайд Сергей Сторчак мэдэгдэв.

Өнгөрсөн жил ОХУ 10 оронд, тухайлбал, Евразийн Гаалийн холбооны /Беларусь, Казахстан, Армени, Киргизстан/ хэд хэдэн оронд зээл олгосон байна. 2016 онд ОХУ ямар ч оронд зээл олгохгүй, харин Иранд магадгүй юм.

Санхүүгийн байдал өөрчлөгдсөн учир бид бусдад зээл олгохгүй боломжгүй болсон гэж Сторчак мэдэгджээ.

Олон улсын шинэ зээл батлахад андеррайтингийн хязгаарыг тодорхой хугацаанд тогтоох бөгөөд Иранаас бусад орны зээлийг хэлэлцэхгүйг  тэрбээр онцлов.

2016 онд еврогийн хэд хэдэн бонд гаргахад бэлтгэх шийдвэрийг ОХУ-ын Сангийн яам гаргасан байна.

Д.Нямтулга

 

Related news