Пол Уокерын охин сан байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-14 16:50:09

ВАШИНГТОН. /ВВС/. “Галзуу хурд” киноны гол дүрд тоглон алдаршсан америк жүжигчин агсан Пол Уокерын охин аавынхаа дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрийг нь тохиолдуулан сан байгуулжээ.

“Дэлхий нийттэй аавынхаа талаарх дурсамжийг хувцаалцах”-ын тулд "Пол Уокер" санг би байгууллаа гэж 16 настай Мидоу Уокер “Твиттер” хуудастаа бичсэн байна.

Тус сан нь хүн, амьтдад туслах аж.

Жүжигчин Уокер 2013 онд 40 настайдаа автомашины ослоор нас барсан юм.

Г.Доржханд

Related news
Comments