100 буудалт даамын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:22:58

100 буудалт даамын 2016 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн аймгийн Спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.


Аймгийн Биеийн тамир, спортын газар, “Адал” ТББ-гатай хамтран зохион явуулсан уг тэмцээнд аймгийн төв болон бүх сумдаас эрэгтэй 48, эмэгтэй 10 тамирчин оролцов.
Эрэгтэйчүүд швейцарь системээр есөн өрөг тоглож найман оноогоор Бугат сумын тамирчин Ш.Болатбек түрүүлж,  Цэнгэл сумын тамирчин С.Женисбек хоёрдугаар байр, Өлгий сумын тамирчин С.Бекарыс гуравдугаар байр эзлэв.
Эмэгтэйчүүдээс Өлгий сумын тамирчин Х.Галия есөн оноогоор түрүүлж Цэнгэл сумын тамирчин Айбарша, Нуржайна нар 2,3-р байранд шалгарлаа. Шагналт байранд ахмад тамирчин Хатпа, Кенган, залуу тамирчин Бахытжан, Хурметбек, Бахытгүл, Роза нар шалгарлаа. 

Ш.Айзаря

Related news