Баяннуурт үхэр зутарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:36:50

Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд 160 мянга орчим толгой мал өвөлжиж байгаа тухай сумын засаг дарга К.Ерболат мэдээлэв.

Тэр ярихдаа, -Цасанд дарагдаж бэлчээр хомсдсоны улмаас ихэнх малаа малчид гардан тэжээж эхлэв. Үхэр зуданд ихээхэн нэрвэгдлээ. Сүүлийн өдрүүдэд 500 орчин толгой мал тураалаар хотогдлоо. Ямаа, гүү хээл хаяж байна. Малчдын дунд ажиллан мэдээлэл солилцож байхыг багийн засаг дарга, эмч нараас шаардаж байна. Малчид гартаа бэлэн мөнгөгүйгээс зарим нь бизнесчидтэй тохиролцон аргалаад байгаа ч ихэнх нь өвс тэжээлээр гачигддаг болов. Малчдын хүүхдүүдэд зориулагдсан зуун ортой дотуур байр ашиглалтанд орсон, хорин ортой эмнэлгийн байр баригдаж байна. Цагаан арал багт эмнэлгийн байр баригдахаар боллоо. Малгүй иргэдэд жилийн хугацаанд 500 орчим мал тарааж, газар тариалан эрхэлдэг 30 хүний зургаан га талбайг хашиж хамгаалан үр олгосон нь үр дүнгээ өгч байна гэв.

Ш.Айзаря

Related news