УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-04 09:57:51

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 3 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоол, АСЕМ-ийн чуулганд ашиглах автомашин, техник хэрэгслүүдийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

Мөн Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хяналтын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж. 

Н.Туяа

 

Related news