Японд өсвөрийн тамирчдыг аялуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-05 16:50:37

Япон улсад олимп-спортын аялал хийх спортын холбоодын өсвөрийн тамирчдын төлөөлөгчдийг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр /02.05/ Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-нд боллоо.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачлагаар “ТОКИО-2020” зохион байгуулах хороо, МҮОХ, Япон улсын Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа "JENESYS- 2.0”(Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) хөтөлбөрийн дагуу 17 спортын холбооны төлөөлөл болсон өсөх ирээдүйтэй өсвөрийн тамирчид багтжээ. Энэ сарын 15-22-нд Япон улсад болох олимп-спортын аялалын баг тамирчдыг Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар ахлаж байгаа юм.

JENESYS 2.0” хөтөлбөрт дараах өсвөрийн тамирчид багтжээ. Тухайлбал, Байт харваа – Д.Дашнамжил, хөнгөнатлетик – Б.Бадам-Очир, бейсбол – Ц.Батзул, бокс – Б.Мишээлт, Туялзуур сэлэм – М.Мөнхтулга, Ширээний теннис – Р.Билэгжаргал, Таеквондо – Д.Амгаланбаяр, Бадминтон – Б.Халиунаа, Дугуй – Х.Сугаржав, Жүдо – Б.Хонгорзул, Гимнастик – Б.Мөнхсайхан, Регби – Е.Бямбабүтэд, Талбайн теннис – Д.Энхжин, Буудлага – З.Намдуун, Волейбол – С.Будсүрэн, Хүндийг өргөлт – М.Анхцэцэг, Чөлөөт бөх – Б.Чимгээ нарын 17 спортын тамирчид Япон орныг зорих юм.

Д.Өлзий

Related news