Б.Манлайбаяр шүүгчидээ тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Нэг шүүх нэг улирал" аяны хүрээнд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэрэмжит илтгэлийн уралдаан боллоо.
Илтгэлийн уралдааны тэргүүн байранд "Өрөмний өтнүүд” багийн гишүүн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Манлайбаяр, дэд байранд "Хангайн буга согоо” багийн гишүүн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг нар шалгарч шүүгчидээ тэргүүлжээ.
Уралдаанд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзориг, шүүгчийн туслах С.Ууганбаяр, Б.Манлайбаяр, мэдээлэл технологийн мэргэжилтэн П.Энхтүвшин, эвлэрүүлэн зуучлагч Б.Амартүвшин нар оролцож оюун ухаан, ур чадвараа сорьжээ.
Б.Гантуяа