Битүүний өдөр Монгол Улсын Засгийн газар ажлаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-02-06 12:12:33

Ирэх долоо хоногийн даваа гарагт ажлын өдөр Төр засгийн байгууллагууд ажиллана. УИХ хаврын чуулганаа өндөрлөчихсөн. Харин энэ өдөр Засгийн газар ажлаа хийх юм байна.

 Төрийн байгууллагууд хагас өдөр ажиллах хэдий ч Засгийн газар ээлжит хуралдаанаа энэ өдөр 10.00 цагт эхэлж, 10 шахам асуудлыг хэлэлцэн, танилцахаар төлөвлөжээ. Үүнд авто замын засвар, арчлалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн санал дүгнэлт гаргах юм байна. уг төслийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж санаачилжээ.

Засгийн газрын хуралдаанаар  сайд Д.Дорлигжав, Л.Гантөмөр, М.Зоригт, С.Эрдэнэ нар яамтайгаа холбоотой асуудал хэлэлцүүлэх юм байна.

Ж.Батсайхан

 

 

 

 

 

 

Related news