Цаг агаарын гамшигт үзэгдлийн мэдээг E-Mongolia-гаар хүргэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-14 12:52:06

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүргэж эхэллээ.


НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2027 оны эцэс гэхэд дэлхийн хүн бүрийг уур амьсгал, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх системээр хамгаалах санаачилга гаргаж зардал багатай, найдвартай шийдлийг улс орон бүр бий болгохыг уриалсан юм.


Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг 24 цагийн өмнө мэдэгдэх нь учирч болох эрсдэлийг 30 хувиар бууруулдаг гэх судалгаа бий. Тиймээс цаг уурын мэргэжлийн байгууллаас сэрэмжлүүлэг мэдээллийг төр, хувийн хэвшилтэй хамтран иргэддээ боломжит бүх сувгаар шуурхай хүргэх зорилготой ажиллаж байгаа аж. E-Mongolia 5.0 хувилбараас эхлэн улирлаас хамаарсан үер, хуурайшилт, агаарын бохирдол, цаг уурын архивын эх мэдээ зэргийг хүргэхээр бэлтгэл ажлаа хангажээ.



Related news