"Сүү" компанийн хувьцааг 1000 дахин хуваана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-08 11:35:31

"Сүү" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус компанийн 344 мянган ширхэг энгийн хувьцааны нэгж хувьцааг 1,000 дахин хувааж, нийт 344 сая болгох шийдвэр гаргасан талаар Монголын хөрөнгийн бирж мэдээллээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон холбогдох баримт материалыг хүлээн авч Монголын хөрөнгийн биржийн "Бүртгэлийн журам"-ын дагуу шалгалт, бүртгэлийн ажлыг эхлүүлээд байна.

Хувьцааг хувааснаар олон жижиг хувьцаа эзэмшигчтэй болох боломж бүрдэнэ. Ингэснээр хувьцааны арилжааны хэмжээ болон үнэ өсдөг. Олон хувьцаа эзэмшигчтэй, биржид хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг байх нь компанийн нэр хүндэд эерэг нөлөөтэй байдаг. Энэ нь компанийн зах зээлийн үнэлгээг өсгөж, гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай харьцахад давуу тал болдог байна.

Ч.Ариунболд

Related news