Хоёр бөхт тэмээ уралдуулах журам гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 21:37:27

Өмнөговь аймаг нь хоёр бөхт тэмээний өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ. Тиймээс ч “Монгол тэмээ- 999” арга хэмжээ буюу мянган тэмээний уралдааныг зохион байгуулж геннесийн номонд оруулахаар төлөвлөн ажиллаж эхлээд байна.

Тус арга хэмжээний хүрээнд хоёр бөхт тэмээний уралдаан, тэмээ уяачдыг урамшуулах журмыг баталлаа. Мөн жил бүр бүсчилсэн хэлбэрээр тэмээний урлдаан зохион байгуулахаар болсон байна. Энэ нь тэмээг өсгөн үржүүлэх, хоёр бөхт тэмээг хайрлан хамгаалахад ихээхэн хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаагаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдэгдлээ.

Мөн Өмнөговь аймаг нь “Ингэний айрагны баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болоод нэлээд хэдэн жилийг ардаа үдэж байна.

Д.Мишигсүрэн

 

 

 

Related news