ӨМНӨГОВЬ: Хар сүүлт нь говийн экосистемийн чухал бүрэлдэхүүн болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-25 10:54:25

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн байгаль орчны газар хар сүүлт зээрийг “бэлгэдэл” болгон логондоо байршууллаа.

 

Говийн гайхамшигт зургаан амьтны нэг болсон хар сүүлт зээр нь говийн экосистемийн идэш тэжээлийн суваргын чухал бүрэлдэхүүн болдог билээ.

 

Монгол Улсад Их нууруудын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсгүүдээр тархан амьдардаг.




 


Монгол орны хар сүүлтийн тархац нутгийн 50 хувь орчим нь Өмнөговь аймгийн нутагт хамрагдах бөгөөд 82100 хавтгай дөрвөлжин км талбайд байршдаг.

 

Манай улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон юм. Хар сүүлт хамгаалах менежментийн төлөвлөгөөг Өмнөговь аймгийн ИТХ-аар батлуулан, 2024-2029 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Related news