10 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам энэ сарын 17-нд Хөрөнгийн биржээр дамжуулан 10 тэрбум төгрөгийн жижиглэнгийн үнэт цаас арилжаалах болжээ.
28 долоо хоногийн хугацаатай уг үнэт цаасыг нэгж бүрийг нь 100 мянган төгрөгөөр үнэлсэн бөгөөд 100 мянган ширхэгийг борлуулах юм. Үнэт цаас 14.215 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөр энэ оны 8 дугаар сарын 31-нд төлөгдөх аж.
Мөн Сангийн яамнаас уг үнэт цаасыг хямдралтай нөхцлөөр буюу 92 мянга 908 төгрөгөөр борлуулах боломжтой хэмээн мэдээллээ.
Ч.Ариунболд
Related news

Foreign Minister of the Lao People’s Democratic Republic to Pay an Official Visit to Mongolia
1 hour

Number of Mongolian Students Studying under Hungarian Government Scholarships to Be Increased
3 days