300 гаруй хурдан хүлэг уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 22:14:48

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бүсийн хаврын уралдаан буюу дээд 3 насны морьдын уралдаан билгийн улиралын хаврын тэргүүн сарын шинийн найманд боллоо.

Уралдаанд Алаг-Эрдэнэ, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Рашаант зэрэг 10 гаруй сумын азарга, их нас, соёолон насны 300 гаруй хурдан хүлэг шандас сорилоо. Азарганы уралдаанд 70 гаруй азарга уралдсанаас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тэргүүн дэд захирал Батжаргалын Саарал азарга түрүүлж, Их насны морьдын уралдаанд 80 гаруй морьд уралдсанаас Мөрөн сумын уяач Баясгалангийн Хар түрүүлж,  Соёолон насны морьдын уралдаанд Шинэ-Идэр сумын уяач Цэрэнбатын хээр соёолон түрүүлж хурсан олныг баясгалаа. Мөн энэ үеэр аймгийн алдарт уяач цолны  болзол хангасан 11 уяач шагналаа гардан авлаа.

Б.Гантуяа


.

 

 

 

Related news