Сагсчид Тайваньд тэтгэлгээр суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-17 14:20:09

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Тайваний Шинжлэх ухаан, технологийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу манай сагсчид тус улсад тэтгэлгээр суралцана.

Тус тэтгэлэгийн эхний ээлж болох анхны оюутнуудаар М.Мишээл (“Харцага”), Д.Баясгалан (“Ирвэсүүд”), Н.Наранбаяр (“Аравт”), Б.Авирмэд (“Шонхор-Увс”), О.Дөлгөөн (“Харцага”) нарын эрэгтэй тав, эмэгтэй хоёр тамирчин Тайванийг зорьсон байна. Тэд Тайванийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлага дор өдөр бүр бэлтгэл хийхийн зэрэгцээ хятад хэлний сургалтад хамрагдан, бакалаврын боловсрол эзэмших юм.

Хөтөлбөрийн хүрээнд ирэх онд манай дөрвөн тамирчин магистрын сургалтад хамрагдана. Дашрамд сонирхуулахад, 2015 оны 9-р сард Тайваний Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ерөнхийлөгч Юу Чин Чай өөрийн биеэр Монгол Улсад айлчлан ирж МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулсан юм. Тус сургууль Тайваньдаа сагсан бөмбөгийн спортын амжилтаараа тэргүүлэгч сургуулиудын нэгд ордог байна.

Д.Өлзий   

Related news