Үнэ чөлөөлсөн өвсийг малчдад хүргэж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-18 16:42:35

Дундговь аймагт Засгийн газрын үнэ чөлөөлсөн 100 тонн өвс хуваарилагдсан. Үүн дээр аймгийн аюулгүйн нөөц дэхь 200 гаруй тонн өвсний үнийг ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор чөлөөлж, нийт 300 гаруй тонн үнэгүй өвс малчдын гар дээр очжээ.

Засгийн газраас хуваарилсан өвсийг цас хамгийн ихтэй байгаа зүүн талын сумдад хуваарилсан бөгөөд өвсийг Улаанбаатараас шууд Адаацаг, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан суманд буулгаж, эндээс бусад сум хуваарьт өвсөө татан авсан байна.
Харин аймгийн нөөцийн үнэ чөлөөлсөн өвсийг баруун талын сумдад өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан 10- 25 тонноор хуваарилан хүргэж дуусчээ.

Засгийн газрын хуваарилсан 100 тонн өвсөн дээр 400 тонн өвс нэмж өгөх тухай хүсэлтийг аймгийн Засаг дарга Улсын Онцгой комисст хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар албан ёсны хариу өгөөгүй байна.

Т. Отгонтуяа

 

Related news