Нийт бэлчээрийн 70 гаруй хувь талхлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:31:27

Булган аймгийн  хөдөө аж ахуйн эдэлбэр газар 2.7 сая га  бөгөөд,  үүний 91.2 хувь буюу  2.6 сая га талбайг бэлчээр, 5.5 хувь буюу 112.0 мянган га талбайг хадлан  эзэлж байна.

Мал сүрэгт шаардагдах тэжээлийн 98.0 хувь нь бэлчээрээр хангагдаж байгаа боловч уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллгааны улмаас Булган аймгийн нийт бэлчээрийн 73,9 хувь нь талхлагдсан байна. Тухайлбал: тал хээрийн  бүсийн Гурванбулаг, Дашинчилэн, Сайхан, Могод, Рашаант сумдын бэлчээрийн 88-96 хувь талхлагджээ. Хэт их талхлагдсан буюу буруу ашиглалтын улмаас аюулд өртөхөд ойртсон бэлчээр Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Сайхан, Хишиг-Өндөр сумдад 33.3-47.6  хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.

Булган  аймгийн нийт бэлчээрийн даацанд тохирох малын тоо хонин толгойд шилжүүлснээр 2.7 сая  байх боломжтой юм. Гэтэл хонин толгойд шилжүүлснээр 6,1 сая толгой мал болсон нь бэлчээрийн даацад тохирох малын тооноос 55,7 хувь  хэтрээд байна.  

                                                                                                                          П.Батням

 

Related news