4-р ангийн сурагч Юндэнгөөгөөр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:11:22

"Зөв Монгол хүүхэд", "Хүн байхын учир" хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг "Дээлтэй Монгол-2016" арга хэмжээ Сэлэнгэ аймгийн ЕББДС-иудад амжилттай зохион байгуулагдлаа.

Тус аймгийн Сүхбаатар сумын Улсын Тэргүүний ЕББД 2-р сургуулийн 4б ангийн сурагч Б.Мөнгөнтулга хүү энэ удаагийн “Дээлтэй Монгол” арга хэмжээний “Юндэн”-гээр шалгарч талархал хүртжээ. Тэрээр Монгол Үндэснийхээ дээл хувцасыг иж бүрнээр нь, зөв зохистой өмсөж, бусдад үлгэр дууриалалтайгаар сурталчлан таниулсан амжилтаар энэхүү шагналын эзэн болсон байна.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news