Халуун усанд түлэгдсэн хүүхэд нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:22:35

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт 1 настай эрэгтэй хүүхэд энэ сарын 06-нд гэртээ халуун усанд түлэгджээ. Маргааш нь буюу 07-нд Улаанбаатар хотын ГССҮТ-д хүргэгдэн очиж эмчлэгдэж байгаад энэ сарын 17-нд  нас барсан байна.

“Баянхонгор аймгаас халуун усанд түлэгдсэн хүүхэд ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгасан бөгөөд хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд халуун хоол, цай, усанд түлэгдэх, ахуйн хүрээний осолд өртөх тохиолдол буурахгүй байгааг албаныхан хэлж байгаа. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч дадах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Мөнхзул

 

Related news