13 үе дамжсан товшуур хөгжим

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:29:58

Ховд аймгийн Музейд 13 үе дамжсан бөгөөд бүр 18-р зууны үед хэрэглэж байсан модон товшуур хөгжим хадгалагдаж байна.

Энэ хөгжмийг Ховд аймгийн  Дуут сумын урианхайн алдарт туульч З.Рэнцэн хэрэглэж байжээ.

Товшуур хөгжмийг харгай модоор хийж, ямааны илгээр бүрэн, морины сүүлний 4-5 ширхэг хялгасыг эрчлэн утсыг нь хийдэг байна.

Товшуур хөгжимд ямар ч хөг аялгууг оруулж болно. Алтайн урианхай, баяд торгууд, захчин, дөрвөд ястанууд ихэвчлэн товшуур хөгжмийг хэрэглэдэг онцлогтой юм.

А.Бямбасүрэн

Related news