Минжит булган цогцолборын хүүхдүүд “Цодгор хүү-2016”-д манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 11:59:12

Ховд хотод саяхан болсон “Цодгор хүү-2016” шатрын тэмцээнд Минжит булган цогцолборын Г.Гансүх багшийн шавь  4 “а“ ангийн сурагч Г.Энхжин аваргын алтан медаль, 8-9 нас 5”а” ангийн сурагч Г.Билэгмаа мөнгөн медаль, 10-11 нас 4 “б “ангийн  сурагч Б.Төгөлдөр мөнгөн медаль, 8-9 нас 5 ”в“  ангийн сурагч Б.Кадирнатша тусгай байр эзэлжээ.

Мөн сурагч Г.Энхжин, Б.Төгөлдөр нар Улаанбаатар хотод болсон улсын аварга Г.Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2016” улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ.

Тус сургуулийн багш Г.Гансүхийн удирддаг шатрын дугуйлан нэлээд олон ажил зохион байгуулаад байна. Тэрээр шатар, даамын дугуйланг 20 гаруй жил удирдаж  шавь нараас нь аймгийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай сурагчид удаа дараа шалгарч байгаа юм.

Шатрын тэмцээнийг сургууль дээр төдийгүй  сумын хэмжээнд бусад аж ахуй, албан газар, эцэг эхчүүдтэй хамтран “Массын тэмцээн”, “Зэрэг шаглалт, “Ухаан зарсан уран бодлого, “Блиц” зэрэг олон төрлийн тэмцээн зохиож байгаа нь ийнхүү үр дүнгээ өгч байна.

А.Бямбасүрэн

 

Related news