Өсвөр үеийн чөлөөт бөхийн аймгийн аваргууд шалгарлаа

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 10:05:22

Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах 2016 оны өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээнийг энэ жил БТСТА, нэрт дасгалжуулагч Ц.Бат-Эрдэнэ агсны нэрэмжит болгон зохион байгууллаа.

Тэмцээнд 18 байгууллагын 223 тамирчин оролцож, хөвгүүд 12, охид 10 жинд хүч үзжээ. Хөвгүүдээс жин тус бүрд Бүрд сумын тамирчин н.Энхжаргал, Адьяасүрэн, Ариундалай,  Богд сумын тамирчин Гончигсүрэн, Анхбаяр, Дашдондов, Хайрхандулаан сумын тамирчин Доржзовд, Сант сумын тамирчин Ойдов, Их Монголын хүчтэн дэвжээний Эрхэмбаяр нар тэргүүлсэн бол охидоос Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн тамирчин Оюунболор, БТСГ-ын тамирчин Эрдэнэжаргал, Бямбасүрэн, Богд сумын тамирчин Шийрэвпил, Нарийнтээл сумын тамирчин Загарсүрэн, Их Монголын хүчтэн дэвжээний бөх Жавзандулам, Э.Дэлгэрмаа, Уянга сумын тамирчин Минжинсор нар жин тус бүрд аваргаллаа.

Багийн дүнгээр Б.Лхагвадорж дасгалжуулагчтай Богд сум 1-р байр, Б.Ганбаатар дасгалжуулагчтай Их Монголын хүчтэн дэвжээ баг 2-р байр, С.Цээлонжид дасгалжуулагчтай  БТСГ-ын баг 3-р байранд шалгарлаа.  Тус тэмцээнийг АУ-ын магистр, клиникийн профессор Р.Болдбат, “Улаанбаатар буян”ХХК-ний захирал Б.Отгонбаяр, найз Б.Даваасүрэн, Б.Отгонсүх нарын хамт, мөн Ц.Бат-Эрдэнэ агсны үр хүүхдүүд 3 сая гаруй төгрөгөөр ивээн тэтгэжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news