Иран, Өмнөд Солонгос 5 тэрбум еврогийн санамж бичиг байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-02-29 10:08:49

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны төслүүдэд Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор ням гарагт зохион байгуулсан уулзалтын үеэр хоёр улс таван тэрбум еврогийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ираны Эдийн сайд Али Таябниа болон Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Жү Хван-ваны уулзалтын үеэр санамж бичгийг байгуулсан байна.

Уг хэлэлцээр нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд ингэснээр Өмнөд Солонгосын банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд Ираны дэд бүтэц, барилга, үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох юм.

Д.Нямтулга

 

Related news