“Эмийн зохистой хэрэглээ” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 16:28:55

Эмийн зохистой хэрэглээг иргэдийн дунд хэвшүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран зарласан сарын аян эхэллээ.

“Эмийн зохистой хэрэглээ” аян 3 сарын 1-нээс 4 сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаанд ууж хэрэглэхийг хэлдэг. Гэвч Иргэд өөрсдөө дур мэдэн эмийн сангаас эм авч ууж хэрэглэх байдал буурхагүй байна. Уг нь эмчийн жороор, заасан тунгийн дагуу тодорхой хугацаанд ууж хэрэглэх ёстой юм.

Сүхбаатар  аймгийн хэмжээнд 25 эмийн сан бий, харин Баруун-Урт  хотод 5 эмийн сан, 2 эм ханган нийлүүлэх байгууллага үйлчилж байна. Эмийн сангуудын хувьд байр болоод үйлчилгээ стандартын шаардлага хангаж байгаа, мөн ажилтнууд нь ч бүгд мэргэжлийнх болсон сайн тал бий. Хамгийн гол нь иргэдийн хандлага, эмийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэйг аймгийн Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн О. Алтанцацрал хэллээ.

Т. Одончимэг

 

 

 

 

Related news