Мөсний баярт оролцох иргэдийг 6000 төгрөгөөр тээвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлээд 10 жил болж буй “Нөхөрлөл зам хоршооны хамт олон ойгоо угтан 10 сайн үйлсийн аян зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдах "Мөсний баяр"-т автобусаар 70 хувийн хөнгөлттэй буюу 6000 төгрөгөөр иргэдийг тээвэрлэхээр болжээ. Мөсний баярыг зорих иргэд өглөөний 9 цагт Хотгойдын баатар Чингүнжавын талбайгаас автобусандаа сууж оройн нь буцаж ирэх боломжтой гэнэ.
Мөн энэ жилээс эхлэн баярт ирсэн тээврийн хэрэгсэлүүдээс хураамж авахаар болсон бөгөөд суудлын жижиг тэрэг 10000, автобус 20000 төгрөгийн хураамж төлөх ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа