Зарим дүүргийг хуваах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг НИТХ дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын
ээлжит XIX хуралдаанаас Нийслэлийн
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлийг батлах явцад хотын хүн амын тоо, нягтаршлыг үндэслэн
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж, шинээр дүүрэг байгуулах асуудлыг
төлөөлөгчдийн олонх дэмжиж асуудлыг
бололсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатарын гаргасан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж шинээр дүүрэг байгуулах, Ш.Төмөрбаатарын гаргасан Сүхбаатар дүүргийн XVI хороог хуваах саналаар хуралд оролцсон төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулахад олонхи төлөөлөгч дэмжлээ.
Түүнчлэн
Ц.Байгалмаа төлөөлөгчийн гаргасан Хан-Уул дүүрэг дэх Богд хааны музейн 1.6 га
газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах саналыг төлөөлөгчид дэмжиж, 2019 оны Үндсэн
чиглэлд нэмж орохоор боллоо. Төлөөлөгч Б.Сүхбаатарын дэвшүүлсэн орон
сууны хөтөлбөрийг дэмжих зорилгоор 2019 онд Азийн орон сууцны олон улсын
форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажил дэмжигдэж Нийслэлийн
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлд нэмж
тусгахаар болж НИТХ-аар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019
оны Үндсэн чиглэлийг баталлаа.