Монголын тамирчин БНХАУ-ын алдартай шоуны ялагчаар тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-07 08:55:40

БНХАУ-ын Нанжин хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон “The Brain” буюу “Super Brain” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар Ой тогтоолтын ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин Э.Энхмөнх тодорлоо.

Тэрбээр Хятадын хамгийн их үзэгчтэй тус телевизийн шоунд Испани, Перу, Швед, Австралийн тамирчидтай нэг баг болж өрсөлдөн ялалт байгуулав. Тодруулбал, “X-Team” буюу дэлхийн баг Хятадын багийг 5:1 харьцаагаар илүүрхэн хожжээ.

 “Монгол бүргэд” гэгддэг Э.Энхмөнхийн хувьд 15х15 хүснэгтийн нүд бүрт секунд тутамд анивчих 225 цифрийг харгалзах нүдтэй нь хамт тогтоосон юм.

Дашрамд дурдахад, Хятад улсын тэрбум гаруй хүний дундаас ой тогтоолтоороо шилдгээр шалгарсан хүмүүс дэлхийн ой тогтоолтын аваргуудтай хүч үздэг энэхүү сонирхолтой телевизийн шоуг нэг оройд бараг 300 сая хүн үзэж сонирхдог судалгаа байдаг аж.

Ж.Болор

Related news