Идэвхтэн байгаль хамгаалагч хос ирвэсний бичлэг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 13:48:10

Ховд аймгийн Чандмань суманд идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг малчин залуу  Г.Соронзонболд өөрийн гэрэл зургийн аппаратаар хос  ирвэсний зураг авч, бичлэг хийжээ.

Түүний авсан  бичлэг  орооны дуудлагаар бие биенээ олж, ааш араншингаараа нийлсэн хос ирвэсний зургийг  авсанаараа сонирхол татжээ.

Хүйтний эрч сулраагүй энэ цаг үед ирвэсийн ороо нийллэг болдог тухай биологийн ухааны доктор, биологич О.Мөнхтогтох сонирхуулан ярилаа.

Хүний исгэрээний өдөөлтөөр нойрноос сэрсэн ч, өөрсдийгөө нуухыг аль болохоор хичээхийн сацуу бодгалийн хуулиар ханьссан эр, эм хоёр ирвэс бие биедээ улам ойртсон сонирхолтой дүрс бичлэг  хийжээ. 

А.Бямбасүрэн
 

Related news