Монголын хүсэлтэд олон улсын байгууллагууд хариу өгч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-07 15:39:22

ВАШИНГТОН. /Humanosphere/. Өнгөрсөн жилийн ган гачигт нэрвэгдсэн малчдын амьдрал ахуй, аюулгүй байдалд хахир өвөл заналхийлж байгаатай холбогдуулан тусламж хүссэн Монголын уриалгад олон улсын тусламжийн байгууллагууд хариу өгч байна.

Өнгөрсөн жил ган гачиг болсны улмаас Монгол үр тарианыхаа дийлэнхийг алджээ. Харин одоо хахир өвөл буюу зудын улмаас тус улсын эдийн засгийн 13 орчим хувийг бүрдүүлдэг мал сүрэгт олноороо хорогдох аюул нүүрлээд байна. Монголын Онцгой байдлын ерөнхий газрын мэдэгдсэнээр, хамгийн сүүлд 2009-2010 онд болсон зуднаар Монгол 9.7 сая толгой малаа алдсан байна.

Д.Нямтулга

 

Related news