Замын-Үүдчүүд эмийн зохистой хэрэглээнд суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-10 17:16:20

Албан бус иргэдтэйгээ нийлээд хүн ам нь 20 мянган хол гарсан Замын-Үүд сумынхан эмийн зохистой хэрэглээнд суралцлаа.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эмийн зохистой  хэрэглээ” сарын аяныг  өрнүүлж буй бөгөөд өнгөрөгч долоо хоногт үйл ажиллагаагаа Замын-Үүд суманд сурталчилсан байна. Замын-Үүд сум нь  манай улсын томоохон боомт хот учир худалдахыг хориглосон хууль бус, бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх эрсдэл их байдаг төдийгүй ард иргэд хөрш Эрээн хотоос ямар ч бүртгэлгүй, стандарт шаардлагад нийцээгүй эм худалдан авах явдал их гардаг аж.

Тиймээс хилийн чанадад  үйлдвэрлэсэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээгүй  эмийг худалдан авахгүй байх, аливаа эмийг хэрэглэхдээ үйлдвэрлэсэн он сар, хүчинтэй хугацаа, хэрэглэх зааврыг мэддэг бйх, таних тэмдэг шошгыг шалгадаг байх зэрэг мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор тус аяныг  өрнүүлж байгаа юм.    

Х.Эрдэнэбулган   

   

Related news