“Их 20”-ийн Сангийн сайд нарын уулзалт Токио хотноо болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /NHK/.
“Их 20”-ийн орнуудын Сангийн сайд болон Төв банкны тэргүүн нар Японы нийслэл Токио хотноо уулзаж, өргөн хүрээний
асуудлуудыг хэлэлцэж байна.
Энэ онд Японд
зохион байгуулах “Их 20”-ийн орнуудын төлөөлөгчдийн хэд хэдэн уулзалтын анхных
нь энэ болж байгаа юм.
“Их 20”-ийн
бүлгийн дээд хэмжээний уулзалтыг энэ онд зохион байгуулах орны хувьд дэлхий
дахины хамтын ажиллагаа, эдийн засгийн дэг журмын гол үнэ цэнийг баримтлан
ажиллах үүрэг хүлээсэн” гэж Японы Сангийн сайд Таро Асо мэдэгджээ.
Японы төлөөлөгчид энэхүү чуулга уулзалтыг ашиглан АНУ-БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны маргааны үндсэн шалтгааныг хэлэлцэх хүсэлтэй байна. Мөн тэд уг асуудлыг зохицуулах нэгдсэн байр сууринд хүрэхийг уриалах төлөвтэй байна.
Үүний зэрэгцээ мэдээллийн
технологийн салбарт тэргүүлэгч компаниудын татварын дүрэм, хүн амын насжилтыг
зохицуулах арга хэмжээ зэрэг олон улсад тулгамдаж буй томоохон асуудлуудыг
голчлон хэлэлцэх ажээ.