Амралтгүй ажилладаг эмэгтэйчүүдийг баярлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 14:18:45

Өвөрхангай аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс зорилтот бүлгийн эрхийг хамгаалах сарын аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сарын аяныг зарлаж, ард иргэдийн төлөө баярын өдрөөр ч амралтгүй ажилладаг албан ажилтай бүсгүйчүүдэд талархал илэрхийлэн гарын бэлэг өгчээ.

Тодруулбал аймгийн Бүсийн оношилгоо, эмичлгээний төвийн эмч, сувилагчид, Цагдаагийн газар, Цахилгаан холбооны газар, Цаг уур, орчны шинжилгээний алба гэх мэт газруудаар орж ажил үүргээ гүйцэтгэж байгаа эмэгтэйчүүдтэй уулзсан юм.

Мөн МУСТА, дуучин С.Болортой хамтран эмзэг бүлгийн 100 эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүйгээр тоглолт үзүүлсэн бол ЭМГ-тай хамтран нийгмийн эрүүл мэндийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай  иргэдэд сургалт зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

Сарын аянхүү хүрээнд эмзэг бүлгийн иргэдэд туслах сайн санааны аяныг өрнүүлэх уриалгыг байгууллагуудад дэвшүүлээд байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news