Улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй байгаа тул нийтийг хамарсан арга хэмжээг 10 хоног хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 18:16:21

Хөвсгөл аймагт Улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй нэмэгдэх хандлагатай байгаа тул аймгийн Засаг даргын захирамжаар нийтийг хамарсан араг хэмжээг 3-р сарын 24 хүртэл 10 хоног хориглов.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасгаар он гарсаар Улаанбурхан өвчнөөр 130 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бол өнөөдөр 28 хүүхэд хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Тус өвчин өнгөрсөн оноос эхлэн гарч эхэлсэн бөгөөд ханиад хүрч хэвтэн эмчлүүлсэн хүүхэд эмнэлэгээс гарахдаа улаанбурхан өвчөөр өвчлөөд гарах тохиолдол их байгаа гэнэ. Иймээс өвчний дэгдэлтийг бууруулах зорилгоор нийтийг хамарсан арга хэмжээг түр хориглож байгаа ажээ.

Б.Гантуяа
 

Related news