Л.Ариунболд "Чингис мастер кросс-2016"-д тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-15 11:17:12

Монголын авто мастеруудын холбооны кросс ангилалын энэ оны хоёр дахь гараа "Чингис мастер кросс-2016" уралдаан уламжлал ёсоор Дархан хотод зохион байгуулж анх удаа спортын мастер Л.Ариунболд түрүүллээ.

Энэ жилийн уралдаанд 54 тамирчин оролцон ур чадвараа сорьж СМ Л.Ариунболд Дарханы гараанд ийнхүү анх удаа түрүүлж энэ оны 2 дахь цомоо өргөлөө. Тэрбээр МАМХ-ны кросс ангилалын уралдаанд нийтдээ 15 түрүү хүртээд байгаа юм. Мастер кросс ангиллын уралдааны 26 удаагийн аварга ОУХМ Д.Болдбаатар, спортын мастер Д.Мөнх-Оргил нар удаах байруудад шалгарсан байна.

Уралдааныг зохион байгуулах багт ерөнхий шүүгчээр МАМХ-ны гүйцэтгэх захирал Ө.Бямбадэлгэр, нарийн бичгийн дарга П.Ганзориг, шүүгчээр Э.Эрхэмсайхан, техникийн дэмжлэгийн шүүгчээр Г.Батзаяа Ш.Гансүх болон Алтайн бугат ХХК МАМХ-ны тэргүүн Д.Баасансүрэн, тамирчин Д.Батнасан, барианы шүүгчээр Төгөлдөр нар ажиллажээ. "Чингис мастер кросс 2016" уралдаан Дархан хотод 18 дахь жилдээ зохион байгуулсан юм.

Д.Өлзий

Related news