Беларусийн бүтээгдэхүүнийг Монгол сонирхож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-03-16 10:57:36

МИНСК. /BelTA/. Беларусийн нисгэгчгүй нисэх техникийн үйлдвэрлэлийг Монгол болон Азербайжан сонирхож байна гэж Беларусийн Шинжлэх ухааны академийн Олон үйлдэлт автомат удирдлагын цогцолборуудын төвийн захирал Александр Журавлев мэдэгдэв.

"Манай бүтээгдэхүүнүүдийн эрэлт их байна. Өнгөрсөн таван жилд маш олон системийг экспортолсон. Бүтээгдэхүүн худалдахаас гадна бид Беларусийн нисдэг техник үйлдвэрлэх технологи, нисгэгчгүй иж бүрдлийн сэлбэг худалдаалдаг. Эдгээр бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд маш их эрэлттэй байдаг бөгөөд ийм технологийг бид Вьетнам, Туркменистан руу экспортолдог байсан бол одоо үүнийг Монгол, Азербайжан сонирхож байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news