Иргэдэд хандаж зөвлөмж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-17 12:06:37

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт улаанбурханы халдвартай 37 хүн, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт таван хүн  тус тус хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс хүндэрсэн долоон хүүхэд байгаа бөгөөд улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй байгаа тул урьдчилан сэргийлэх зөвлөмжийг аймгийн ЭМГ-аас нийт ард иргэдэд хүргэлээ.  Улаан бурхан өвчин нь вирусын гаралтай өндөр халуурдаг халдварт өвчин учир өвчилсөн хүнийг ханиаж найтаахад амьсгалын замаар халдварладаг аж. Улаанбурхан өвчний халдвар авсан таван хүн тутмын нэг нь хүндэрдэг  тул үүнээс сэргийлэх хамгийн сайн арга нь вакцин хийлгэх юм байна.

Дээрх өвчнөөр өвчилж байгаагүй мөн вакцин хийлгэж байгаагүй бол өвчлөх эрсдэл өндөр аж. Тиймээс  гэр орон, албан байгууллагын өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, өдөрт 4-5 удаа салхивчийг 10-15 минут онгойлгож агаар сэлгэх, дархлаагаа дэмжих зорилгоор халуун аарц, халуун цай, шөл, сүү, илчлэг сайтай хоол, чацаргана, аньсны шүүс, жимс, жимсгэнэ зэрэг А амин дэмээр баялаг хоол хүнсийг  тогтмол хэрэглэхийг зөвлөлөө.

Х.Эрдэнэбулган

Related news