27,4 мян.га уриншид тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 14:06:25

Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ оныг “Бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан ХХААЯамны Сайд, Аймгийн Засаг даргын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд 2015 онд боловсруулсан 27,4 мян.га уриншинд тариалалтыг хийхээр төлөвлөжээ. 

Үүний 22,3 мян.га-д үр тариа үүнээс 15,8 мян.га-д улаан буудай, 5.0 мян.га-д тосны ургамал, 150 га-д малын тэжээл, 245,7 га төмс, 139 га-д хүнсний ногоо” тус тус тариалахаар бэлтгэл ажлуудаа хангаж байна.

Гэвч тариалангийн аж ахуй нэгжүүдээс урьдчилсан авсан төлөвлөлтөөр 36,1 мян.га-д тариалалт хийх үүнээс 23,3 мян.га-д улаан буудай 12,7 мян.га-д бусад таримал тариалахаар тариалангийн аж ахуй нэгжүүд захиалгаа ирүүлээд байна.

Дээрх тариалалтанд 3,8 мян.тн улаан буудайн үр шаардагдахаас 75,8 хувь буюу 2,9 мян.тн тн үрийг өнгөрсөн оны ургацаас бүрдүүлсэн бөгөөд 0,9 мян.тн дутагдах үрийн захиалгыг ХХААЯамны ТЭДСанийн хүргүүлээд байна.

Мөн төмс хүнсний ногооны үйлдвэрлэл нь төвийн бүсийн тариалалттай харьцуулахад аж ахуй нэгжүүд бус өрхийн тариалангийн үйлдвэрлэлд тулгуурлан явагддаг. 

Төмс 245,7 га тариалахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд нийт 614,2 тн үрийн төмс шаардагдах ба 2015 оны ургацын 341,6 тн үрийн төмсний нөөцийг бүрдүүлсэн нь хэрэгцээт үрийн 55,6 хувь хангаж байна.

Б.Туяа

Related news