Марш тактикийн тэмцээн 23 дахь жилдээ боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМонгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгууллагдсаны 95 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагч нар бие бялдар, албаны бэлэн байдал, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон Марш тактикийн тэмцээн Мөрөн хотын Чимэд толгойд 23 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нийт 7 салаа оролцсоноос Зэвсэгт хүчний 321-р ангийн баг тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо. Тэмцээнд АКМ буу задалж угсрах, гир өргөх, торон саад туулах, самбар, гранат шидэх, ар тал \сум зөөх\ буудлага хийх, байр зүй, химийн саад нэвтрэх зэрэг үндсэн 7 норматив бүхий төрлөөр өрсөлдсөн байна.
Тус аймагт 1993 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн тус тэмцээнд оролцож буй багийн тамирчидын бэлтгэл бүрэн жигд хангагдсан өрсөлдөөн ширүүн байлаа гэдгийг шүүгчид онцолж байлаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа