Мозамбикт олдсон сэг гарцаагүй сураггүй болсон “Boeing”-ийнх

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-24 16:28:12

СИДНЕЙ. /TASS/. Мозамбикийн эргээс олдсон онгоцны сэг нь хоёр жилийн өмнө Энэтхэгийн далайд алга болсон Малайзын “Boeing” онгоцных байх “өндөр магадлалтай” гэж Австралийн Дэд бүтцийн хөгжил, тээврийн сайд Даррен Честер мэдээлжээ.

Австралийн Канберра хотын лабораторид Мозамбикийн эргээс олдсон хоёр сэгийг судалж байгаа аж.  “Зүүн Африкийн эрэг хавиас олдсон сэгүүд бараг л гарцаагүй “MH370”-ынх мөн гэдгийг дүн шинжилгээ нотолж байна” гэж Австралийн сайд хэлсэн байна.

“MH370”-ыг хайсаар байгаа, бидэнд дахин 25 мянган хавтгай дөрвөлжин км эрлийн бүсийг самнах үлдсэн. Бид энэ зорилтоо бүрэн биелүүлж, нисэх онгоц олдоно гэдэгт итгэлтэй байгаа” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Мозамбикээс авчирсан сэгүүдэд Австралийн Тээврийн аюулгүй байдлыг хангах товчооны мэргэжилтнүүд болон Малайзын шинжээчид, “Boeing” компанийн инженерүүд, мөн Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд дүн шинжилгээ хийж байгаа аж.

Д.Жаргал

 

Related news