Ногоо орой цухуйж, хөдөө аж ахуйд таагүй нөлөөлж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 12:55:48

Энэ оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур Ховд аймгийн  нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна.

4 дүгээр сард дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байгаа нь бэлчээрийн ургамал орой цухуйж хөдөө аж ахуйд таагүй нөлөөлөхөөр байна. Түүнчлэн үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч малын хариулга маллагаа болон төл хүлээн авахад хүндрэл учруулж болзошгүйг Ховд аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвөөс  онцгой анхаарууллаа.

А.Бямбасүрэн

Related news