210 мянга гаруй хүн орогнох хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-19 13:45:53

БРЮССЕЛЬ. /Reuters/. Энэ оны 4-6 дугаар сард 210 мянга гаруй хүн Европын Холбооны /ЕХ/ улсуудад орогнох хүсэлт гаргажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өндөр үзүүлэлт аж.

Орогнол хүсэгчдийн тавны нэг хувь нь Сирийн иргэд гэнэ.

ЕХ-ны Статистикийн газрын мэдэгдсэнээр, энэ оны хоёрдугаар улиралд 213 мянга гаруй хүн ЕХ-ны гишүүн 28 улсын хамгаалалтад орох хүсэлт гаргасан байна.
Тэдний 21 хувь буюу 44 мянга орчим нь Сирийн иргэн ажээ. 27 мянга нь Афганистаны, 18 мянга нь Албанийн иргэд гэнэ.

Орогнох хүсэлт гаргагчдаас хамгийн олон хүнийг буюу 38 хувийг нь Герман хүлээж авчээ.

Г.Доржханд
 

Related news
Comments