"Олон улсын ардчиллын өдөр"-ийн барилдаанд аймгийн арслан Н.Мустафа түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-14 01:09:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Олон улсын ардчиллын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Өлгий хотод О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт боллоо.

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намаас зохион байгуулсан уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 32 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Дэлүүн сумын харьяат бөх аймгийн арслан Н.Мустафаа түрүүлж, Улаанхус сумын харьяат бөх улсын начин Б.Серик үзүүрлэлээ.

Мөн Булган сумын харьяат бөх улсын начин Б.Баатарцол, Цэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Аманбек нар шөвгөрлөө.

Related news